Завхан аймгийн Отгон сумын ИТХ

Завхан аймгийн Отгон сумын ИТХ

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

2023-09-10

 

Хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийгдсэн дүрст нэвтрүүлгийг Отгон сумын цахим группуудэд байршуулж нийтэд сурталчилж  мэдээлэл хүргэлээ.

2023 оны 09 сарын 10-ний өдөр хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэж Сумын Гэндэнпэл дацанд хэлмэгдэгчдийн төрөл төрөгсөд болон ахмад настануудын төлөөлөл оролцож 108 зул өргөж хүндэтгэл үзүүлж, Сум дундын цагдаагийн тасгийн цагдаа нар сумын төвийн төв замын хөдөлгөөнд оролцож буй автомашинуудын гэрлийг асаалгаж замын хөдөлгөөнд оролцуулав.

Ерөнхий боловсролын 8-12 дугаар ангийн 98 сурагчдад Түүхийн багш Б.Наранбаатар, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар Улс төрийн хилс хэрэг, хэлмэгдүүлэлт, монгол оронд болон манай сум орон нутагт хэрхэн болсон талаар сургамж сэдэвт лекц уншиж танин мэдэхүйн мэдээлэл олгож ажиллалаа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сонирхсон асуултаа тавьж мэдээлэл солилцох үйл ажиллагааг зохион байгуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%