Завхан аймгийн Отгон сумын ИТХ

Завхан аймгийн Отгон сумын ИТХ

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдсан шатрын тэмцээн

2023-11-25

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатрын тэмцээнийг Сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд 2023 оны 11 сарын 25-ний өдрийн 12 цаг 35 минутад эхлүүллээ.

Шатрын тэмцээний эрэгтэй ангилалд Соёл багийн ахмад настан Гэндэнгийн Баасанжав 1-р байр, Хужирт багийн иргэн Баасанжавын Эрдэнэбилэг 2-р байр, Соёл багийн Иргэн Бинчингийн Хан-Эрдэнэ 3-р байр, эмэгтэй шатрын тэмцээнд Онц багийн иргэн Жанчивжалбын Болормаа 1-р байр, Хужирт багийн иргэн Аюурзанын Буджав 2-р байрыг тус тус эзэллээ.

Тэргүүн байр эзэлсэн Г.Баасанжав, Б.Эрдэнэбилэг, Ж.Болормаа нарт хагас шигшээ тэмцээнд, оролцох УИХ-ын даргын гарын үсэгтэй Талархал (эрхийн бичиг) олгож аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох унааны зардлыг сумын ИТХ-аас олгохоор шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%