Хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор 2024 оны 09 сарын 10-ны өдрийн 15:12 цагт Ерөнхий боловсролын 9-12 дугаар ангийн сурагчдад сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, ЕБС-ийн багш М.Батдэлгэр нар хэлмэгдүүлэлтийн талаар лекц уншиж, тв, шторк, комик, бусад нэвтрүүлгүүдээс хэсэгчлэн үзүүлж, ярилцлага зохион байгууллаа.
Мөн хэлмэгдэгчдийн ар гэрийн төлөөлөл болох өндөр настан Ч.Баасанжавыг урьж ирүүлэн хэлмэгдүүлэлтийн хор уршиг, тухайн үеийн нийгмийн байдал аж амьдрал, ахуйн соёлын талаар ярилцлага зохион байгууллаа.
Хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэж 2024 оны 09 сарын 10-ны өглөөний 10:00-11:00 цагийн хооронд автомашины гэрлийг асааж замын хөдөлгөөнд оролцуулах ажлыг сум дундын Цагдаагийн тасагтай хамтран зохион байгууллаа.