Завхан аймгийн Отгон сумын ИТХ

Завхан аймгийн Отгон сумын ИТХ

Анхдугаар хуралдаан

2024-10-29

Хуралдаанаар Сумын ИТХ-ын ээлжит сонгуулийн дүнгийн тухай, ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч батлах,  Сумын ИТХ-ын хуралдааны дэгийг хэлэлцэж батлах,  

Сумын ИТХ-ын даргад нэр дэвшүүлж, сонгон батлах, 

Сумын ИТХ-ын Зөвлөлд нэр дэвшүүлж, сонгон батлах, Сумын 2024 оны төсөвт тодотгол хийх, Сумын Засаг даргад нэр дэвшүүлж томилуулахаар аймгийн Засаг даргад уламжлах  зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 

Сумын Сонгуулийн хорооны дарга С.Энх-Оргил Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүн мэдээг танилцуулж 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, ИТХ-ын даргаар Дунгарын Бямбаноровыг сонгож, Сумын Засаг даргад Бямбадоржийн Бат-Оргилын нэрийг дэвшүүлж томилуулахаар аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэлээ.

                      Отгон сумын ИТХ-ын ажлын алба 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%