Сумын ИТХ-ын дэргэдэх Эдийн засаг, төсөв санхүү, нийгмийн асуудал эрхэлсэн хороо, Хөдөө аж ахуй, Байгаль орчны асуудал эрхэлсэн хороо тус тус хуралдаж хорооны даргаа сонгож хороодын 2025 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.
Хорооны гишүүдийн олонх дэмжсэнээр төлөөлөгч Б.Зоригт Эдийн засаг төсөв, санхүү нийгмийн асуудал эрхэлсэн хорооны даргаар, Байгаль орчин Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн хорооны даргаар Ж.Пүрэвсүрэнг томиллоо.