Завхан аймгийн Цагдаагийн газар, Отгон сумын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран сумын төрийн албан хаагчид, иргэд, ЕБС-ийн сурагчдад гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэрэг, бусад төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон хамтарсан багийг чадавхжуулах “ХАМТДАА ХАМГААЛЪЯ” сэдэвт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2025 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр сургалт, уулзалт зэрэг бүх арга хэмжээг зохион байгуулав. Сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш, эцэг эх, асран хамгаалагч, төрийн байгууллагуудын албан хаагчид, төрийн бус байгууллагын ажилтнууд, иргэдэд, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй осол, гэмтэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах ажил арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаа.